022.jpg

2017-12-07 11:25
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2017.12.07) хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Хууль батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн албанд ажиллах бололцоо бүрдэж байна. Хуралдаанаар 2018 оны […]

enhbold.jpg

2017-12-06 15:56
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын дарга З.Энхболд “ОУВС бол бурхан биш. Тэдэнд Монгол Улсын хүүхдүүд хүүхдийнхээ мөнгийг авна уу, долоон төрлийн татвар нэмнэ үү огт хамаагүй. Гагцхүү Рио Тинтогийн дансыг Монголоор дамжуулахгүй гэдэг шаардлагыг хүчингүй болгосон. […]

zasag.jpg

2017-12-06 14:18
Яг одоо хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

HZBH.jpg

2017-12-06 12:55
лсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.12.06) хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Улсын Их Хурал Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн […]

012.jpg

2017-12-05 18:25
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.12.05) хуралдаан 15 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн […]

tulgaa.jpg

2017-12-05 18:17
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт хориг тавьсан. Энэ асуудлаар МАН-ын бүлэг 17:00 цагаас хуралдаж, хоригийг дэмжихгүй гэж үзжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдөр төсөвт хоригт тавьж буйгаа мэдэгдсэн юм.

bymba.jpg

2017-12-05 14:50
Хөдөө орон нутагт 60 тэрбумын багийнханы зарим нь  өөрсдийн хүнээр намын хороог бүрдүүлэх, цаашлаад аймгийн удирдлагуудыг гартаа авахаар улайрч, намын эв нэгдлийг бусниулж байгаа гэх мэдээлэл байна. Тухайлбал, МАН XVIII Их хурлаар МАН-ын Бага хурлын гишүүдийг сонгосон. Энэ үеэр МАН-ын 32-ийн бүлгийн төлөөлөгч, концессийн гэрээнээс болж Засгийн газраа унагахадд хүргэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгаас […]

huulizui.jpg

2017-12-05 14:37
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 43 минутад 66.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд […]

battulga.jpg

2017-12-05 13:07
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны төсвийг хэт үрэлгэн байна хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт өнөөдөр хориг тавилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан тухай УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн албан бичигт: ”МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТАНАА Хуульд хэсэгчлэн хориг тавих тухай Улсын Их […]

dargao.jpg

2017-12-05 10:29
Сайн, муугаараа олонд хэлүүлж явсан хотын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч  Э.Бат-Үүл “Романтик хотын дарга”  гэсэн шинэ хочтой болжээ. Түүнд хэн ийм хоч өгсөнийг сонирхвол Нийслэлийн захирагч С.Батболд гэнэ. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөх үеэр  ийм хоч өгөх санаа хоты даргад орж ирсэн бололтой. Харин Э.Бат-үүл “Романтик ву байхав дээ” гээд өмнө нь хэрэгжүүлж […]