УИХ-ын дарга М.Энхболдыг гүтгэдэг бүлэг этгээдүүдийг тогтоожээ

УИХ-ын дарга М.Энхболдыг байнга гүтгэдэг этгээдүүд тогтоогджээ. Энэ тухай түүний зөвлөх Ж.Мөнхжаргалын хэлсэнээр цахим орчин, олон нийтийн сүлжээг ашиглан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэн УИХ-ын даргыг муухай харагдуулах, харлуулах ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа аж.
Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболдын мэдлийн шатахуун түгээх газрууд хомсдол үүсгэлээ, шүдийг нь фотошопоор шарлуулаад яг хужаа гэх юм уу, Засгийн газрын хуралдаанд орж өвлийн морин уралдаан явуулахыг шаардлаа гэх мэт нь цэвэр гүтгэлэгийн шинж чанартай гэнэ. Ийм зорилготой кампанит ажлыг тодорхой бүлэг этгээдээс зохион байгуулалттай явуулдаг болох нь тогтоогдсон байна. Ийм төрлийн гүтгэлэг явуулсан гэх фэйсбүүкийн “оффшор групп”, “МАНАН-гийн эсрэг” зэрэг пэйж, зарим хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сайтыг “Зөрчлийн тухай” хуулийн 6.21 дэх заалтыг зөрчсөн гэж үзээд хяналтын байгууллагад хандаад байгаа аж.