Английн Ноттинхэмшир мужид эмэгтэй цагдаа нарт зориулан ажлын байранд нь “Уйлах өрөө” гаргаж өгчээ. Энэ өрөө нь эмэгтэйчүүд цэвэршилтийн үеийн сэтгэл хөдлөлтэйгөө тэмцэх зориулалттай. Түүнчлэн эмэгтэй ажилтнуудад үе үе завсарлага авч, усанд орох, сэнсээр сэрүүцэх боломж олгожээ. Дүрэмд зааснаар эмэгтэйчүүд цэвэршилтийн гол шинж болох халууцахтай тэмцэх зорилгоор хувцсаа сольж өмсөх боломжтой байх ёстой гэнэ.
Үүнээс гадна амарч, уйлж, хамт олонтойгоо ярилцаж суух хэсгийг ч тохижуулжээ. Харин Парламентын гишүүн, Консерватив намын гишүүн Дэвид Дэвис уйлдаг ийм өрөө гаргах нь эмэгтэйчүүдийг дорожилсон үйлдэл гэж үзсэн байна.