5222.jpg

2017-12-21 09:09
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын  сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

шадар-сайд.jpg

2017-12-20 17:41
Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүс”-д хэрэгжсэн дэд бүтцийн төслийн эхний шатны хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар энэ сарын 18-19-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Шадар сайдын томилолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр (2017.12.19) ӨМӨЗО-ны Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, Эрээн хотын дарга Лю Жыпин тэргүүтэй тус хотын удирдлага Монгол Улсын Шадар сайд […]

Гарамжав.jpg

2017-12-20 16:33
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавыг ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо. Тус байнгын хороо өнөөдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцсэн. Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ.

856.jpg

2017-12-20 10:29
Засгийн газар өнөөдөр 15:00 цагаас хуралдахаар товложээ. Өнөөдрийн хурлаар 10 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцах юм байна. Зарим улстай харилцаа тогтоох,  Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Долоо хоногийн лхагва гариг бүрт хуралддаг Засгийн газрын ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд,

5412.jpg

2017-12-20 09:43
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2017.12.19/  Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн […]

77.jpg

2017-12-18 14:10
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг 14:00 цагаас хуралдана. Бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэх юм байна. УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Төв банкны, Банкны тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм.    

gantulga.jpg

2017-12-18 09:31
Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 30-ны өдөр Шангри Ла Улаанбаатар зочид буудлын ёслол хүндэтгэлийн Их танхимд зохион байгуулах гэж байна. Тус наадамд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа 12-р сарын 1 – 12-р сарын 15-ны өдөр хүртэл явагджээ. Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн Топ […]

yronhiilogj.jpg

2017-12-16 12:51
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2017.12.15) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна. Монгол Улсын […]

pppp-1.jpg

2017-12-16 11:18
 Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж өнгөрсөн ням гаригт “UB palace”-т болсон “Хурд”, “Никитон” хамтлагийн хамтарсан “Нүргээн” тоглолтын үеэр анх удаа олны нүдэнд өртсөн. Тэрбээр ажлаа өгснөөсөө хойш чимээгүй болсон бөгөөд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний ард түмэн надад хайртай. Би ард түмэндээ хайртай. Өнгөрсөн долдугаар сараас хойш ийм олон хүний өмнө анх удаа харагдлаа. Ингэж явах чинь сайхан […]

UIH.jpg

2017-12-15 13:35
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа […]