Өнөөдөр (2018.02.06) УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах бол Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас хуралдахаар товложээ. Тус хороо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.
Өргөдлийн байнгын хороо үдээс хойш хуралдах бөгөөд “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсох юм байна.