УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гараг хуралддаг. Энэ дагуу Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хурлаа хийдэг бол Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд болох байсан ч пүрэв гаригт хуралдахаар хойшлогдлоо. Одоогоор МАН-ын бүлэг хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.
Энэ долоо хоногийн баасан гаригт УИХ-ын намрын чуулган завсарлана. Тиймээс сөрөг хүчин намрын чуулганы үр дүнг хэлэлцэж, ирэх хаврын чуулганаар хэрхэн ажиллах асуудлаар байр сууриа нэгтгэх бололтой.