Холливудын нэр жүжигчин Ума Турман продюсер Харвин Вайнштейний зүгээс үзүүлсэн бэлгийн хүчирхийллийн золиос болсон гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар “New York Times” сонинд мэдээлсэн байна. Турман өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш өрнөж буй Вайнштейнийг тойрсон дуулианы талаар үзэл бодлоо илэрхийлж, “Надад бүх зүйл удаан явагдаж байгаа нь таалагдаж байна. Чи бол шууд сум зоолгох гавьяагүй хүн” гэж бичиж байжээ.
Тэрбээр тухайн үед Вайнштейнтай холбоотой асуудлаа тодорхой яриагүй бөгөөд бэлэн болсон үедээ хэлнэ гэж байв. Харин “New York Times” сонин “Ума Турман яагаад хилэгнэсний шалтгаан” хэмээх нэртэй томоохон нийтлэл гаргажээ.
Уг нийтлэлд жүжигчин бүсгүй Вайнштейнийг 1990-ээд онд Лондоны нэгэн зочид буудлын өрөөндөө урьж, орж ирмэгц нь ор руу түлхэж, нүцгэлэх гэж оролдсон гэжээ. Харин Харви Вайнштейний төлөөлөгч жүжигчин бүсгүй рүү халдсан гэж буруутгаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэж мэдэгдсэн байна.
Ума Турман юу ярив?
Өдгөө 47 настай од 16-тайдаа буюу карьерынхаа эхэн үед өөрөөсөө 20 насаар ах нэрийг нь нууцалсан жүжигчин эрийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэнэ. “Хэрэг дээрээ би маш дуулгавартай нэгэн байж. Би үгүй гэж хэлж үзээд, уйлж, чадах бүхнээ хийсэн. Харин тэр надад хаалга түгжээтэй гэхэд би зугтаагаагүй, бариулаас нь ч барьж үзээгүй. Гэртээ ирээд толины өмнө зогсоод гараа гарахдаа цусны мөр, хөхрөлт байгаагүйд маш их хорсон билээ” хэмээн тэрбээр ярьжээ.
Вайнштейнийг буруутгасан үе нь 1994 онд Квентин Тарантиногийн зураг авч, Вайнштейн продюсерлэсэн “Гэмт хэргийн уншлага” киноны амжилтын үетэй холбоотой. Энэ хэрэг продюсерийн Лондонд буудалласан “Savoy” зочид буудалд болжээ.
“Тэр намайг түлхсэн. Бас дээр гарахыг оролдсон. Тэр байж болох бүхий л таагүй зүйлийг хийсэн. Гэвч тэр эцэст нь хүргэж чадаагүй, намайг огт албадаж чадаагүй. Чи бол гүрвэл шиг гулсаж явдаг амьтан” хэмээжээ. Турманы хэлснээр маргааш өдөр нь тэрбээр “Чи зөн билиг сайтай юм” гэсэн бичиг бүхий баглаа цэцэг хүлээн авсан байна. Үүнээс хойш Вайнштейний туслахууд шинэ төсөл санал болгож, их залгадаг болжээ.
Вайнштейн ямар хариу өгөв?
Харви Вайнштейний хувьд өдгөө сэхээнд хэвтэж буй. Харин продюсерийн төлөөлөгч нь энэ нийтлэлийн дараа мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд Вайнштейн, Турман нар ойр дотно холбоотойг харуулсан гэрэл зургуудыг хавсаргаж “New York Times” сонинд явуулжээ. Сониныхон ч Вайнштейн, Турман нарыг киноны нээлт, үдэшлэгийн үеэр нөхөрсөг байгааг харуулсан зургууд хүлээн авсан гэжээ. “Вайнштейн 25 жилийн өмнө Англид Турманыг эргүүлэх гэж бүтэлгүйтсэн. Ингээд бүсгүй буруу ойлголттой үлдэж, Парист болсон хөнгөн зугаацлаас хойш маш их харамсаж буйгаа тэр дор нь илэрхийлсэн” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“Харин хүчирхийлэх гэж оролдсон гэдэг нь үнэнд нийцэхгүй. Вайнштейн түүнийг эргүүлээд бүтэлгүйтсэн болохоос хүчиндэх гэж оролдоогүй. Турман энэ явдлыг яагаад 25 жил дарсан бэ гэж гайхаж байна” гэж продюсерийн төлөөлөгчид бичжээ.
Харин Квентин Тарантиногийн хувьд…
Турман түүнчлэн Вайнштейнтэй “Гэмт хэргийн уншлага”, “Биллийг устга” кинонд хамтран ажилласан найруулагч Квентин Тарантинотой түр хугацаанд харилцаагаа тасалсан шалтгааныг ярьжээ.
Тэрбээр “Биллийг устга” киноны зураг авалтын үеэр гарсан ослоос болж Тарантинотой хэрэлдсэн гэнэ. Түүний хэлснээр Турман кабриолеттэй хэсгийн зураг авалтад орлон тоглогч ашиглана гэхэд Тарантино машин эвдэрнэ гэдгийг мэдсээр байж маш их уурласан гэнэ. Ингээд Турманыг машинд суулгаснаар осол гарч, жүжигчин бүсгүй гэмтжээ.
Энэ явдал хосын харилцаанд нөлөөлсөн байна. Турман Вайнштейний студийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн боловч ослын бичлэгийг 15 жилийн турш авч чадаагүй гэнэ. Энэ асуудлаар Тарантино одоогоор тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин