Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав сүүлийн үед“Хувийн үзэл бодолдоо хэт автаж, Засгийн газрын байр сууринаас зөрсөн” гэх шүүмжлэл өрнөөд буй.
Мөн “Оюутолгойн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийж, бензин шатахууны үнийг мэдэн будлиж хариулт өгсөн” гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа. Энэ олон дургүйцлийг хүргээд амжсан. Дэд сайдын эдгээр асуудлаар Засгийн газар байр сууриа илэрхийлж шаардлагатай тохиолдолд дэд сайд Д.Загджавыг эргүүлэн татах тухай хүртэл мэдэгдсэн юм.
Шинэхэн Засгийн газрын кабинет дэд сайд нараа ажил хэрэгч, эрч хүчтэй, шинэ залуусаар томилохоор хэлэлцэж эхэлжээ. Нийт есөн дэд сайдын асуудлыг шинээр ярьж байгаагаас хоёр нь эмэгтэй гэдгийг эх сурвалжууд онцлов.
Эдгээр дэд сайдуудаас Засгийн газрын анхаарлыг нэлээд татаж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Завхан аймгаас гаралтай Б.Дашцэрэн гэх залууг томилох асуудал яригдаж байна. Түүний хувьд МУИС-ийг экологич мэргэжлээр дүүргэсэн. Улмаар хилийн цэрэгт түрүүч цолтойгоор алба хааж, Хил хамгаалах ерөнхий газарт үнэлгээчин, Хан-Уул дүүргийн татварын хэлтэст ажиллаж байжээ.
Мөн Монголын Хүүхдийн байгууллагын ерөнхийлөгч, Монголын Залуучуудын Холбооны удирдах ажилд томилогдож байсан аж.
Түүнчлэн хувийн компанийн ерөнхий захирлаар ажиллаж буй Б.Дашцэрэнгийн өвөө нь “соц” нийгмийн үеийн МАХН-ын нэртэй удирдах ажилтны нэг төдийгүй гавьяат зоотехникч юм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийндараагийн дэд сайдаар томилогдохоор яригдаж байгаа энэ залуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны удирдагч байхаас эхлэн ойр дотно, хамтран ажиллаж байсан талаар эх сурвалж дурдсан юм.
1 comment
НЭГ ҮЛМЭДЭХ ГАРЧ ИРЭХ НЬ ДЭЭ.БҮР ТҮРҮҮЧ БАЙСАН ГЭНЭЭ