Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2018.01.29) шинэ Засгийн газар өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа танилцуулсан. Энэ үеэр олны дургүйцлыг хүргээд буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үнэтэй машинаа буцааж зарахыг анхааруулсан гэдгээ хэлэв. Тэрбээр “Би Ц.Нямдорж сайдад хэлсэн, тэр үнэтэй машинаа буцааж зар гэсэн. Сайд өөрөө мэдэх байх аа. Ард түмэн битгий санаа зовоорой, бусад сайд нарт ч анхааруулга өгсөн. Жишээ нь, утааг бууруулахын тулд зуух тараана гэж байхгүй. Харин ирэх жилээс түүхий нүүрсийг хотод оруулахыг бүрэн хориглоно” гэсэн юм. Харин сайд Ц.Нямдорж 350 гаруй сая төгрөгийн үнэтэй бараг 50 сая төгрөгийн тоноглолтой тансаг машинаа Ерөнхий сайдын “үгэнд орж” зарах эсэхийг хүлээх л үлдлээ.
5 comments
uneheer shudarga sn ajilaad helsen zorisonoo hiibel iim mashin unaj bolno minii ugemd orohgui bna bi huch hurehgui geed baibal uabgan tabargasan ni deer
Нямдорж гуай шударга хүн
Hervee Nyamdodj guai ene mashinaa ununnaa gevel ahij ard tumendee shudaraga gej,unenii tuluu bi gej toglodoo bolih heregtei!Odoo bolno.Ergeed said bolloo.Odoo ta ard tumendee uilchleh heregtei bn daa.Eh orondoo hun shig hun bhiig Tanya’s husie?
Ард түмнээ боддог, улс эх орныхоо эдийн засгийн болоцоог мэддэг хүн бол ийм машин унахгүй, тэр тусмаа тэгж тоноглохгүй. нэг баян л өөрийн ажлыг амжуулж тусалсан байх
tatvariin nemegdeltei davhtsuulj iim yum hiigeed. medremjgui mal