Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт өнөөдөр (2018.01.29) Засгийн газар 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажилаа танилцуулж байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт “муу” дүн тавилаа. Тус намын нарийн бичгийн дарга О.Магнай, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар хэвлэлийн хурал зарласан. Тус намын зүгээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсоноосоо хойш гурван сар гаруйн хугацаанд хэлсэн үгнээсээ нэгийг ч хэрэгжүүлээгүй, намынх нь бодлого алга боллоо, ажлаа хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэлэхдээ “Нэг сайдыг нөгөөгөөр солиод ямар ч өөрчлөлт гарсангүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудалд хариуцлага тооцно гэж байсан ч одоо замхарч байна. У.Хүрэлсүхийн хэлсэн олон үг зөрж байна” гэлээ.
УИХ 2017 оны аравдугаар сарын 4-ний хуралдаанаараа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон бол аравдугаар сарын 20-нд сайд нарыг томилсон юм.
5 comments
Реклам байсан байхгүй юу
АН өөрсдөө бүүр муу. Оюун-толгойн гэрээг хийсэн Сайханбилэг, Баярцогттой тооцоо хиигээч
Хүрэлсүх-д нэг их муу дүн тавиад байхдаа ч яахав,юм хийх гэж зүтгэж байгаа залуу хүн,дэмжих хэрэгтэй,амлалт амлалт л гэнэ гуравхан сард чинь хэн юуг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх билээ,АН ч гэсэн нэг их гоц гойд юу хийсэн билээ,баахан өр тавьсан л биздээ,ер нь альч нам хэн ч гэсэн хажуудахаа байнга муулаж байдаг энэ айхтар өвчнөө л эхлээд эмчлэх хэрэгтэй,та нар аль намын гишүүн хэнч байсан монголын үр сад мөн биздээ,амаа татаж ажлаа бодох хэрэгтэй,хэрүүлээр шалгардаг бол өнөөх Ааз тивийн бар болох цаг хугацаа өнгөрлөө,бие биенийхээ дутагдлыг нөхөрсөгөөр хэлэж хамтарч ажиллахаа,юм бүтээхээ бодохын оронд дандаа хэрүүл маргаан гаргадаг эрүүл биш явдалаа зогсоох хэрэгтэй,АН-ын бүлэг ч гэсэн та нар УИХ-д хэдүүлээ байгаад одоо хэдүүлээ болчихоод царай алдаж суугаа байдалдаа дүгнэлт хийцгээдээ.
АНуусынхан мэдээж шдээ,тэдний дүгнэх ч гэж юу байлаа,тэднээр дүгнүүлнэ ч гэж юу байхав
Магнай новшийн СДА дүн тавьдаг болчихож гэнэ.том байна аа ха ха ха.Элэг авчих юм.