20251211-100040-file.jpeg
2025-12-11 10:00
УИХ-ын Төсвийн байнгын хороо үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

20251211-090035-file.jpeg
2025-12-11 09:00
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, цөлжилттэй тэмцэх бага хурлын бэлтгэл зэрэг асуудлаар санал солилцов.

20251210-180200-file.jpeg
2025-12-10 18:02
Гаалийн Ерөнхий Газрын дарга Р.Отгонжаргал авлигын асуудлаас үүдэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөгдлөө. Гаалийн байцаагчдын авлигын хэргийг Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байна.

20251210-150206-file.jpeg
2025-12-10 15:02
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид "Цемент шохой" ХХК-д холбогдох хэргийг мөрдөн шалгаж, төрийн өмчит компанид учруулсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байна.

20251210-103034-file.jpeg
2025-12-10 10:30
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг хууль бус үйлдлийн үндэслэлээр 48 цагийн хугацаатай баривчилсан талаар АТГ-аас мэдээлэв. Шалгалт Оюутолгойн бүлэг ордын асуудал болон санхүүгийн зарцуулалтад чиглэж байна.

20251208-193101-file.jpeg
2025-12-08 19:31
Оюутолгойн бүлэг ордын хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэрээ Монгол Улсын эрх ашгийг бүрэн тусгаж чадаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

20251208-153103-file.jpeg
2025-12-08 15:31
УИХ-ын Хянан шалгах түр хороо Оюу толгойн бүлэг ордын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөний баримтыг судалж, Монгол газар ХХК-ийн татварын асуудлыг тодруулж байна.

20251208-093028-file.jpeg
2025-12-08 09:30
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Инженерийн шугам сүлжээний ажил бүрэн хийгдэж, авто замын бүтээн байгуулалт 45 хувийн гүйцэтгэлтэй байна.