20260213-140117-file.jpeg
2026-02-13 14:01
“The Hu” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцанд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол олгохоор шийдвэрлэжээ. Хамтлаг нь уламжлалт хөгжмийг рок урсгалтай хослуулан “Хүннү” рок урсгалыг бий болгосон.

20260213-130057-file.jpeg
2026-02-13 13:01
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзаж, хоёр улсын Гадаад харилцааны дэд сайдын түвшний VII удаагийн стратегийн яриа хэлэлцээний үр дүнг хэлэлцэв.

20260211-173031-file.jpeg
2026-02-11 17:30
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.Володин нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцэв.

20260211-163020-file.jpeg
2026-02-11 16:30
Төрийн албан тушаалтан З.Б нь тендерийн гүйцэтгэгчийг сонгохдоо хахууль өгч, мөн хилийн хоригоо түр цуцлуулахын тулд албан тушаалтанд мөнгө өгсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

20260211-103025-file.jpeg
2026-02-11 10:30
2026 онд эзэмшүүлэх, ашиглах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийцүүлэн боловсруулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Энэ шийдвэр нь газар эзэмших хүсэлтийг орон нутагт нь шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдүүлнэ.

20260210-150038-file.jpeg
2026-02-10 15:00
Ерөнхий сайд Г.Занданшатар байгалийн баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх төр, хувийн хэвшлийн тохиролцоонд гарын үсэг зурсан талаар мэдээлэв. Энэ нь Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх эхлэл юм.