Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр” НҮБ-д батлагдлаа

2026-03-26 10:301min
20260326-103022-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоол батлагдаж, дэлхийн 56 улс нэгдэн оржээ. Энэ өдөр жил бүр долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэгдэхээр тогтсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн орсон бөгөөд тэдгээрийн дунд Австри, Бахрейн, Бразил, Солонгос, Хятад, Орос, Герман, Венесуэл, Португал, Тайланд, Катар, Япон, Турк, Киргиз, Казахстан зэрэг орнууд багтаж байна.

“Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүр долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт зохион байгуулахаар тогтсон байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь Үндэсний их баяр наадам, Их Монгол Улсын 820 жилийн ой, “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээг нэгтгэн төлөвлөгөө, төсөв боловсруулж, зохион байгуулалтын ажлыг уялдуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.