Нутгийн зарим хэсэгт хуурайшилтын эрсдэл нэмэгдэж байна
2026-03-26 11:301min

2026 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар Монголын зарим нутгаар хуурайшилтын эрсдэл нэмэгдэж, түймрийн аюул өндөр түвшинд хүрсэн тул иргэдэд галын аюулгүй байдлыг чанд сахихыг анхааруулж байна.
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хуурайшилтын эрсдэл нэмэгдсэн байна. Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсэгт хуурайшилтын эрсдэл нэн өндөр түвшинд хүрчээ. Ховдын зарим хэсэг, Баянхонгор, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар түймрийн эрсдэл өндөр байна. Харин Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын ой, хээрийн бүс нутгаар эрсдэлийн дунд түвшин тогтоод байна. Иймд иргэд, малчид ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.
