Т.Мөнхсайхан: Чуулганаасаа оролцохгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх шаардлагатай
2026-03-26 20:001min

АН-ын бойкот, МАН-ын ирц бүрдүүлэх асуудлаас үүдэн УИХ-ын чуулган тасалдаж буйтай холбогдуулан Т.Мөнхсайхан гишүүн хариуцлага тооцох талаар ярилцах хэрэгтэй гэж үзэж байна.
АН-ын гишүүдийн бойкот болон МАН-ын ирц бүрдүүлэхэд хүндрэл үүссэнээс шалтгаалан УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаан тасалдаж, хаврын чуулган эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд нэг ч удаа хуралдаагүй байна.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан энэ нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд чуулганаасаа оролцохгүй байгаа гишүүдэд ямар хариуцлага тооцох талаар ярилцах шаардлагатай гэж үзэж байна.
Мөн өчигдөр ХХНББХ-ны хурлаар Т.Мөнхсайхан өргөн мэдүүлсэн сургуулийн орчны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байсан ч хуралдаан хойшилсон байна.
