ТББХ Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив
2026-03-30 16:001min

Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг 95.8 хувийн саналаар дэмжлээ. Одоо уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг 95.8 хувийн саналаар дэмжлээ. Өнгөрөгч Ням гарагт МАН-ын Бага хурал УИХ-ын дарга нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Үүний дараа УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлсөн. Төрийн байгуулалтын байнгын хороо ийнхүү Н.Учралыг Ерөнхий сайдад томилох эсэхийг хэлэлцсэн бөгөөд одоо энэ асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэхээр болж байна.
