УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжив

2026-03-30 11:301min
20260330-113028-file.jpeg
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 85 хувь нь дэмжлээ. Одоо асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр болсон байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир сүүлийн 10 жилд намын дарга нарын асуудал болон намын хурлын үеэр төрийн машин, шатахуун ашигласан талаар асуулт тавьжээ.

УИХ-ын дарга Н.Учрал хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа тайлбарлаж, намын төлөөллийн байгууллага улс төрийн шийдвэр гаргасан болохыг онцлов. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар намын хурлын төлөөлөл бөгөөд төрийн машин ашиглах нь хэвийн үйл ажиллагаа гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын дарга Н.Учралын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн 85 хувь дэмжсэн байна. Одоо энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Н.Учрал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын даргаар сонгогдсон билээ.