2018-09-27 08:30
Энэ жилийн баяр наадмаар барилдсан гурван бөхөөс сэргээш илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл МБҮХ-ны тэргүүлэгчид уржигдар хуралдаж, улсын цолтой нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг хасчээ. Тодруулбал, Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Үүний дагуу допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна. […]