Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Б.Амарболд Тусгай олимпын наадмаас дахин медаль хүртлээ – updown.mn

Б.Амарболд Тусгай олимпын наадмаас дахин медаль хүртлээ

Монголын багийн тамирчид Тусгай олимпын наадмын медалийн буухиаг таслахгүй өрсөлдөж байна. Энэхүү буухиаг үргэлжлүүлсэн тамирчин бол Б.Амарболд байлаа. Тэрбээр багийн тамирчдаас хамгийн насаар бага нь. Гэвч өөрийнхөө төрөлд шилдэг гэдгээ батлан ширээний теннисний дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм.

Тусгай олимпын наадмын нэг зорилго бол оюуны бэрхшээлтэй тамирчдыг энгийн хүүхдүүдтэй нөхөрлүүлэх, нэгнээ ойлголцох боломжийг олгох. Тийм ч учраас бүх төрөлд дэмжин тоглогчтой гэх ангилалыг нэмж оруулсан байдаг. Энэ нь нэг оюуны бэрхшээлтэй тамирчныг энгийн тамирчин дэмжиж, баг болж өрсөлддөг төрөл юм.

Б.Амарболд хүүгийн энэ удаагийн дэмжин тоглогчтой төрөлд хамт бэлтгэл хийдэг М.Буян-Эрдэнэ ирж оролцсон. М.Буян-Эрдэнийн хувьд насанд хүрээгүй жаахан хүүхэд ч гэлээ үүргээ ухамсарласан дэмжин тоглогч. Тэрбээр тоглолтгүй үедээ ч Б.Амарболдод үргэлж санаа тавьж, түүнд тусладаг билээ.
Монголын багийн медалийн амжилт,

Алт
Э.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
Х.Балжинням – 100 метрийн гүйлт

Мөнгө
Т.Балданхайням – жүдо
У.Нинжбадам – ширээний теннис
Б.Амарболд – ширээний теннис
Э.Билгүүн – жүдо
Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

Хүрэл
Ө.Амарсанаа – жүдо
Э.Бямбажаргал – жүдо
Б.Амарсанаа – бочче
Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
Б.Мягмарнаран – бадминтон
Э.Энхтуул – бочче
Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис

Манай хөмбөгчид аваргын төлөө тоглож нэг гоолоор харамсалтай хожигдлоо. Манайх өмнө нь Шинэ Зеландыг 5:4, Хятадыг 4:0, Бахамын арлуудыг 2:1-ээр хожсон юм. Үүнээс Шинэ зеландтай хийсэн тоглолт хамгийн хүнд байлаа. Тоглолтын дундуур 4:1-ээр хожигдож явлаа шүү дээ. Аймаар барьж уу. Тэгээд өнөөдөр ингээд мөнгөн дээр буулаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн