Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгон “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино АНУ болон Их Британийн кино театруудад энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.

Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн нар тоглосон юм. Харин туслах дүрд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар тогложээ. Монголын циркийн уран нугараачид “Дамбо”кинонд тоглох саналыг 2017 оны аравдугаар сард хүлээн авчээ.

Энэхүү саналын дагуу уран нугаралтын жүжигчид, продюсер Н.Эрдэнийн хамт 2018 оны нэгдүгээр сард Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн