Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод Тусгай олимпийн зуны XV наадам болж байна. 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна.
Өчигдөр болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Э.Билгүүн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр багийнхаа ес дэх медалыг авчирлаа.
Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл ур чадвараар хамгийн шилдэг тамирчидтай барилдаан хийсэн юм. Э.Билгүүний хувьд мөн ч ширүүн барилдаанууд хийж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү жүдогийн тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд хоёр мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Монгол Улсаас 28 тамирчин, найман дасгалжуулагч, эмч нарын бүрэлдэхүүнтэй оролцож буй тэмцээн гуравдугаар сарын 22-д өндөрлөнө.