Гаалийн ерөнхий газар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 122.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байгаа юм.
Түүнээс гадна импортын өсөлт нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129%-аар өссөн байна.
Ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4%-аар өсжээ. Үүнээс
- Татварын орлого 52.5%
- Хураамжийн орлого 41.5%-ийг эзэлсэн байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар