Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 03 дугаар сарын 13-14-ний өдөр Дархан-Уул аймагт ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 435, 445 дугаар ангиудад болон цагдан хорих байранд хяналт шалгалт хийлээ.
Мөн тус Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон Эрүүлжүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаатай танилцжээ. Шалгалтын дүгнэлтийг удахгүй олон нийтэд танилцуулах юм байна.