suwag.jpg
2018-10-05 16:38
“Боловсрол” телевиз дэлхийн хамгийн том загварын шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзүүлэхэд бэлэн болжээ. Тэгвэл энэ жилийн “Mongolian Next Top Model” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Хоёр улирлын шоуны шүүгчээр Загвар өмсөгч Нора Дагва, Загвар өмсөгч Э.Одгэрэл, Загвар өмсөгч Э.Энхболд нар ажиллахаар болжээ. Дашрамд сонирхуулахад шоуны хоёрдугаар улирлын анхны дугаар маргаашнаас эхлэн […]

duuri.jpg
2018-10-05 13:02
Хагас зууны түүхтэй Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ сарын 7-нд намар цагийн нээлтээ хийнэ. Манай улсын сонгодог урлагийн нэрийн хуудас болсон тус театр 55 жилийн турш намрын нээлтээ дуурь, эсвэл балетаар эхлүүлсээр ирсэн түүхтэй. Тэгвэл энэ жилийн хувьд Дуурийн театр Опенинг Гала цоморлигоор энэ улирлын нээлтээ хийхээр болжээ. Опенинг Гала тоглолтод тус театрын тайзнаа […]

shuleg-1.jpg
2018-10-04 16:09
Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийг магтан дуулагч “Цагаан Уул-2018” яруу найргийн тов зарлагдлаа. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй “ЦАГААН УУЛ” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ. Тус наадмыг Монголын […]

buteel.jpg
2018-10-04 10:44
Засгийн газрын өчигдрийн /2018.10.03/ хуралдаанаар зураач М.Баярмагнай 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргажээ. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнай нь БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож шилдгээр шалгарсан юм. Түүний энэхүү амжилтыг Төр, засаг үнэлж 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна. Биеннальд нь дэлхийд хамгийн нэр […]

sumo.jpg
2018-10-04 10:06
Өнгөрсөн сарын сүүлчээр Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол болж өнгөрсөн. 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрийг өнгөрөгч оны 11-р сард гаргаж байсан тэрээр шүүхэд дуудагдаж болзошгүй хэмээн Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дурдаж эхэлжээ. Таканоива А.Баасандорж түүнээс хоёр […]

zzzzz.jpg
2018-10-03 16:42
ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, алдартай концертмейстер Дарима Линховоин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. Монголчуудад хамгийн ойр гадаадын, сонгодог урлагийн уг театрт болж буй үйл явдал хэзээнээс нааш манай улсын дуурийн уран бүтээлчдийн болон их урлагт дуртай үзэгчдийн анхааралд байсаар ирсэн. Дөчөөд жил театртаа “амьдарсан” уран бүтээлч, багшийн талаар […]

amjilt.jpg
2018-10-03 11:28
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотод болох бөгөөд үүнд оролцох байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Орхоны оронд С.Батцэцэгийг сонгожээ. П.Орхоны хувьд өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн юм. Гэвч тэмцээний […]

boh.jpg
2018-10-02 15:12
Олны анхаарлаас холдож нам гүмхэн байсан ч өнөөдрийг хүртэл эв эеээ олоогүй талцсаар байгаа бөхчүүдийн маргаанаас болж намрын нээлтийн барилдаан хойшлогджээ. Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн сарын 29-30-нд товлосон байв. Гэвч уржигдар “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан буюу Х.Баянмөнх аварга залуусын хамт бөхийн өргөөнд багаггүй үймээн дэгдээжээ. Тиймээс цагдаагийн байгуулла тус өргөөг тодорхойгүй хугацаанд хамгаалалтад авсан аж.  Улмаар Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-ныхон […]

ariunbaatara.jpg
2018-10-02 11:11
23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрыг хүртсэн Г.Ариунбаатар  Буриадын дуурь бүжгийн академик театраас явж байгаагаа мэдэгдлээ. Тус театрын захирал Аюна Цыбикдоржиеваг ажлаас халсан шалтгаанаар театрыг орхих болсон гэнэ. Тэрбээр энэ тухай Twitter хуудсаараа дамжуулан теартаасаа явж байгаагаа мэдэгдэж “Буриадын тэргүүн биднийг бараг хөөлөө” гэж жиргэсэн хэмээн Буриадын хэвлэлүүдэд нийтэлжээ. Г.Ариунбаатар Буриадын БНУ-ын тэргүүн Цыденов […]