Далайд гарцгүй Монгол улс далайн давалгаан дээр гулгагчдын холбоонд элсжээ.Тодруулбал, Олон Улсын Серфингийн Холбоонд нэгдсэнээр Монголын үндэсний холбоо заал танхимд давалгаа үүсгэгч машин ашиглан уралдаан тэмцээн зохион байгуулах, энэхүү спортоор хичээллэгсдийн клуб байгуулах боломжтой болж байгаа аж. Олон Улсын Серфингийн Холбоонд элсэж, 106 дахь гишүүн нь болсон байна.
Давалгаан дээр гулгаж өрсөлддөг энэхүү спортын төрөл нь далайн эрэгтэй улс орнуудад л хөгжиж байсан бол сүүлийн үед давалгаа үүсгэгч машин техникийн тусламжтай хаана ч хичээллэх боломжтой болоод буй.
Монголын Серфингийн Холбооны ерөнхийлөгч А.Тамир гишүүн болсноор Монгол улсад серфингийн спортыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын уралдаан тэмцээнүүдэд үндэсний баг тамирчдыг оролцуулах боломж нээгдэж байгааг онцолсон байна.