Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд өчигдөр (2019.03.29) зохион байгуулагдлаа.
Хурлаар:
-Монголын үндэсний олимпийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлав.
-Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог элсүүлж батлав.
-Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхийг батлав.
2018 он нь Монголын баг тамирчид олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, олимпийн аварга төрсний 10 жилийн түүхэн ой тохиосон онцлох жил байсан бөгөөд МҮОХ-ноос Олимпийн боловсрол, сургалт сурталчилгааг онцолж, эрчимтэй хөгжүүлэхийг зорин ажиллажээ.
МҮОХ-ноос 2018 онд Удирдлага-зохион байгуулалт, Олимпийн боловсрол, Сургалт сурталчилгаа, Спорт холбоодын хамтын ажиллагаа, Гадаад харилцаа, Наадмууд болон ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд гэсэн 6 үндсэн чиглэлийн хүрээнд 60 ажил төлөвлөснөөс 58-ийг нь буюу 96,6 хувийг нь бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Харин энэ жил Удирдлага зохион байгуулалт, Олимпийн боловсрол, Спорт холбоод, Гадаад харилцаа, Наадмууд, ОУОХ-ны Эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, Санхүү аж ахуйн 7 үндсэн чиглэлийн 40 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ингээд МҮОХ-ны Дүрмийн 5.1.1, 5.1.2-р заалтыг үндэслэн Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэхийг Гишүүд дэмжин батласнаар МҮОХ-нд нийт 75 холбоод гишүүнчлэлтэй болж байгаа юм байна.
Мөн өдөр МҮОХ-ны зарим гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, дараах хүмүүсийг гишүүнээр батлав.
Э. Нандинзүрх – Монголын Боулингийн холбоо
З. Энхболд – Монголын теннисний холбоо
Ж. Батжаргал – Монголын теннисний холбоо
А. Ундраа – Монголын Даамын холбоо
Ц. Цэвэрбал – Монголын сагсан бөмбөгийн холбоо
Б. Дамба – Монголын сагсан бөмбөгийн холбоо
С. Тулга – Монголын сагсан бөмбөгийн холбоо
Г. Батсайхан – Монголын Усан спорт сонирхогчдын холбоо
Ж. Оджаргал – Монголын Усан спорт сонирхогчдын холбоо
Б. Онон – Монголын Тэквондогийн холбоо
Н. Эрдэнэбаатар – Монголын Таэквондогийн холбоо
Б. Солонго – Монголын Бадминтон сонирхогчдын холбоо
Ш. Батбаяр- Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбоо
Д. Цогтбаатар – Монголын эмнэг сургагч, булгиулалтын холбоо
Б. Буянтогтох – Говь-Сүмбэр аймгийн “Антверпин” олимпийн зөвлөл
Д. Мөнхбаяр – Налайх дүүргийн “Лиллихаммер” олимпийн зөвлөл
М.Сарантуяа – Монголын Кэндогийн холбоо