Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгөн медаль хүртлээ. 85 настай Ц.Раднаа 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоон, 60 метрийн саадтай уралдаанд мөн түрүүлсэн.
Тэгвэл гурвын харайлтын төрөлд алтан медаль хүртэж, ДАШТ-ээс гурван алтан медаль зүүсэн байна. 81 настай Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртжээ. 56 орны тамирчид оролцсон энэ тэмцээнээс Монголын баг ийнхүү дөрвөн алт, дөрвөн мөнгөн медаль хүртээд байна. Тамирчид маань энэ долоо хоногт эх орондоо ирнэ.