2019-04-02 11:341min00

Сураггүй алга болсон ойн сангийн харуулыг хайх явцад зарим эд зүйлс олджээ

oi

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар тус сумын харьяат иргэн, ойн сангийн харуул 57 настай А /эрэгтэй/ өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн байгаа.

Тэгвэл 31-ний өдөр “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 16:00 цагт харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia” загварын гар утас олсон боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоожээ. Мөн өчигдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 10:30 цагт тухайн харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон бөгөөд 20 км тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч бас л үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон байна. Эрлийг өнөөдөр 07:00 цагаас дахин эхлүүлээд байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй