Үндэсний бөхийн хаялцах барьц нь бөхийн хорхойтнуудыг талцуулдаг байсан мэхийн нэг юм. Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байхаар шийдвэрийг гаргасан байна. Энэ дагуу дөрөв болон тавдугаар сард зохиогдох барилдаанд туршилтийн шугмаар уг мэхийг сонгохгүйгээр барилдуулах аж.
Өөрөөр хэлбэл, тухайн хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдсан барьцнаас барилдуулах аж. Энэ барьцаас хаялцаагүй тохиолдолд хэнийх нь талаар барилдахыг шодон, давхар шуудагны барьц олгох /учраа бөх нь ямар нэгэн барьц авахгүй/-оор болжээ. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эхний барилдаан нь ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох юм.