Францын “Le Monde” сонинд Рио-2016 зуны Олимпийн наадмын боксын тэмцээний шүүгчид авлига авсан талаар мэдээллийг нийтэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Олимпийн наадмын боксын тэмцээний шүүгчид Монголын багийн гишүүнтэй ярилцсан утасны бичлэг байгаа аж.
Утасны бичлэгт нэрийг нь нууцалсан шүүгч Монголын багийн гишүүнд тамирчнаа финалын шатанд үлдээхийг хүсвэл 250 мянган ам.доллар төлөхийг санал болгосон аж. Гэхдээ Монголын тал энэ мөнгийг төлөөгүй ба тамирчин нь дараагийн өдөр хагас финалд ялагдал хүлээжээ.
Эх сурвалж: news.mn
1 comment
Манай Отгондалайг хагас шигшээд луйвардсан нь ийм учиртай юм байжээ? Ойлголоо. Боксын шүүгчид гэж лалрын авлигачид ш дээ угаасаа,