Саудын Араб улсын Эр-Рияд хотод Абдулах хааны нэрэмжит олон улсын “World folk vision” наадам өчигдөр өндөрлөлөө. Арав хоногийн турш болсон наадмын хүрээнд зохион байгуулагдсан бөхийн төрөлд есөн орны баг тамирчид есөн төрөлд өрсөлджээ.
Бөхчүүд зөвхөн хүнд жинд Азарбайжаны гулеш, Оросын самбо, Узбекистаны кураш, Киргизстаны кураш, алеш, Туркменистаны гореш, Тажикстаны гуштини, Солонгосын шырим, Монголын үндэсний бөхийн төрлүүдээр өрсөлдсөн байна.
Бүстэй бөхийн холбооны тэргүүн, дасгалжуулагч .Б.Ганбаатарын удирдлагад улсын начин Д.Анар, Серик нарын бөхчүүд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Улсын начин Б.Серик гулеш төрлөөр, Б.Бат-Оргих шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ. Мөн алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрөлдөө хүрэл медаль авснаас гадна тус наадмын хамгийн өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр болсон 10 мянган ам.долларын шагналын сантай Киргиз кураш төрлийн барилдаанд Д.Анар, Б.Серик нар үлджээ. Шийдвэрлэх барилдаанд Д.Анар давснаар 10 мянган доллар шагналд авсан байна.