2017-05-23 20:24
Оросын Ерөнхийлөгч В.Путин тавдугаар сарын 29-нд Франц айлчилж тус улсын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзана. Энэ талаар РИА Новости агентлаг Францын лидерийн хэвлэлийн албаны эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Хоёр улсын тэргүүний дээд хэмжээний уулзалт Версалийн ордонд болох гэнэ. Мэдээ нийтлэхийн өмнөх өдөр Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ уулзалтын талаар тайлбар хийхээс татгалзаж, тухайн үед нь мэдээлнэ гэж […]










