Өөхлөлтөөс болж АНУ-ын оршин суугчид хамгаас ихээр хэлмэгдэж байна. АНУ-д 15-аас дээш насныхны 38.2 хувь нь өөхлөлтөд нэрвэгдсэн бол энэ нь 2030 он гэхэд 45 хувьд хүрч болзошгүй байна. Энэ судалгааг Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын шинжээчид хийжээ.
Мөн энэ талаар мексик, шинэ зеландын олон иргэд “ноцтой” бодох шаардлагатай болжээ. Учир нь мексикчуудын 32.4 хувь, зеландчуудын 30.7 хувь нь илүүдэл жинтай ажээ.
Харин Япончууд эсрэгээр, тус орны иргэд эрүүл мэндээр сайн төдийгүй гоолигт тооцогдож байна. Тэдний хүн амын дөнгөж гурван хувь л өөхлөлттэй. Орост энэ үзүүлэлт 19.6 хувьтай байна. Монголчуудын тухайд, 1990 оноос хойш манай иргэдийн дунд өөхлөлт эрс нэмэгдсэн гэдгийг санаанаасаа авч хаях хэрэггүй болов уу. Хүн амын “эрлэг” болж байгаа өөхлөлтөд амттан, кола, илчлэг ихтэй архи дарсны хэрэглээ хүчтэй нөлөөлдөг байна.
М.ЭРДЭС