-Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч шүүх хуралдаанаар бүх хэргээ үгүйсгэв-
Сөүлийн шүүх дотны найз Чхве Сун Сильтэйгээ хамт авлигын томоохон дуулианд оролцсон гэгдэж буй Ерөнхийлөгч асан Пак Кын Хэгийн хэргээр эхний шүүх хуралдаанаа хийлээ. Шүүх хуралдааныг танхимаас “YTN” сувгаар шууд дамжуулсан байна. Пак Кын Хэ танхимд гав зүүгээд, хорихын хоёр ажилтны хамт орж иржээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур түүнийг хээл хахууль, гуравдагч хүнээс хахууль авсан, гуравдагч этгээдийг албан ажилдаа оролцуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хөндлөнгийн хүнд албаны нууц мэдээллийг задалсан зэрэг 14 зүйл ангиар буруутгасан билээ.
Эхний шүүх хуралдаанаар экс Ерөнхийлөгч өөрийг нь буруутгасан бүхий л хэргийг үгүйсгэсэн байна. Шүүх хуралдаанд түүнчлэн авлигын хэрэгт буруутгагдаж буй түүний найз гэгдэх Чхве Сун Силь, “Lotte Group”-ын дарга Син Дон Бину нар хүрэлцэн иржээ. Өнгөрсөн оны намар Өмнөд Солонгост Чхве Сун Сильтэй холбоотой авлигын томоохон дуулиан дэгдсэн билээ.
Хууль сахиулах байгууллагынхан түүнийг төрийн алба хашдаггүй хэрнээ Ерөнхийлөгчийн улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлж, түүнчлэн төрийн тэргүүнтэй харилцаа холбоотой байдгаа ашиглан Өмнөд Солонгосын томоохон корпорациудаас их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэжээ. Энэхүү дуулиан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Пак Кын Хэг огцроход хүргэсэн байна. Энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхээс түүнийг огцруулах шийдвэрийг хүлээн авсан. Ийнхүү тус улсад тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, шинэ төрийн тэргүүнээр Мүн Жэ Ин сонгогдсон аж.
Э.ЗАЯА
5 comments
Эвийдээ.
Хэлэх ч үг алгоо
Амьдарлаа алдан байж улс төрд зүтгээд юу хожив.
Солонгосын хөгжлийг 100 жилээр урагшлуулсан хүн бол энэ эмэгтэйн эцэг байлаа. Эцэг, эхээ буудуулж нас барсны дараа энэ хүн гудамжинд хаягдаж байгаад Солонгосын ерөнхийлөгч болсон. 4 жил хүрэхгүй хугацаанд. Одоо үлдсэн бүх насаа шоронд өнгөрүүлнэ гэхэд үнэхээр өрөвдөлтэй. Ямаан омогтой, хүн чанаргүй солонгосууд ядаж эмэгтэй хүн талаас нь хардаггүй юм байх даа. Бурхан түүнийг өршөөг.
Tim shuudee so nar heterhii aminch uls yamaa
hunii huvi tavilan gj etseg.ehee aluulaad uuruu tootsoo hiiheer changa bhgui dee naizuud ch zarimdaa hulduu chirne shuu dee em hunii uhaan boginoo gj haramsmaar l uym boldon duu huurhii uruvduh uym manaid ingesen bol yaj ch chadahgui l bh daa
Helmegdsen bah da burhan orsoog