Японы цагдаагийнхан нар цагдаагийн албан хаагчийг хөнөөсөн хэргээр 45 жилийн турш эрэн сурвалжилж байсан хэт даврагсдын “Тюкакү-ха” бүлэглэлийн хөгшин дайчныг баривчилжээ. “Тюкакү-ха” бүлэглэлийн нууц байр байрлаж буй Хирошима дахь орон сууцны байранд нэгжлэг хийх үеэрээ өдгөө 67 настай хэт даврагчийг олжээ.
Одоогоор түүнд ДНК-ийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжээчид мөн эсэхийг баталгаажуулж байгаа аж. Масааки Осака 1971 оны арваннэгдүгээр сарын 14-нд Токиогийн Шибүяа дүүрэгт болсон оюутны жагсаалд оролцож, цагдаа руу шатах бодис бүхий лонх шидэн танхайрчээ. Үүний улмаас нэг цагдаа амиа алдсан байна.
Э.ЗАЯА