хүн-дүрст-хурга.jpg

2017-06-23 15:10
Өмнөд Африкт  Зүүн Кап мужийн Леди Фрерэ тосгонд хониноос хүн дүрстэй амьгүй хурга төржээ.  Энэ явдал оршин суугчдыг сандаргаж тамын амьтан хэмээн үзэж байгаа аж. Мэргэжилтнүүд тус хачирхалтай амьтныг судлан шинжлэхээр тосгонд очсон байна. Биологчдын хэлсэнээр хүн, хонины хромсомын тоо адилхан ч хүнээс хонь хээлтэх боломжгүй гэнэ. Амьгүй төрсөн хургыг хүн биш гэж үзэж байгаа […]

99-1.jpg

2017-06-23 14:43
-АНУ-ын армийн гэрээт ажилтан Хятадад нууц материал худалдсаныхаа төлөө цаазаар авхуулж магадгүй– Америкийн сөрөг тагнуулынхан армийн гэрээт ажилтан Кэвин Мэллориг Хятадын тагнуулынханд армийн мэдээллээ зарж байсныг илрүүлэн баривчилжээ. Тэрээр Хятадаас $16,500 бүхий цүнхтэй ирхэд нь АНУ-ын гаалийн ажилтнууд шалгаснаар энэ хэрэг ил болсон  аж. Өдгөө 60 настай Мэллори нь өнгөрсөн гурав, дөрөвдүгээр саруудад Шанхай хотыг […]

Finnish.jpg

2017-06-23 14:08
Финляндын  Ерөнхийлөгч асан Тарья Халонен нийслэлүийнхээ гудамжинд тэнүүлч хүний дүрээр харагдлаа гэж Yle портал мэдээлэв. “Авралын арми” гэдэг буяны байгууллагын зохиосон ядууралтай тэмцэх ажиллагаанд улстөрч ийм дүрээр оролцож, ядуурал хэнийг ч тойрохгүй гэсэн реклам хийлгэсэн нь тэр байжээ. Халонен Финляндын Ерөнхийлөгчөөр 2000-2012 онд ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаныхаа дараа буяны төсөлд идэвхитэй оролцдог […]

Ислам.jpg

2017-06-23 13:34
“Исламын улс” алан хядах бүлэглэлийнхэн Иракийн Мосул хотын лалын гол сүмийг дэлбэлжээ. Хэт даврагчид ан-Нури лалын сүмийн мөргөлийн хэсгийг устгасан байна. Иракийн цэргийнхний мэдээлж буйгаар исламистууд үүгээрээ түүхэн гэмт хэрэг үйлдлээ гэж үзэж дайчдын хяналтдаа авсан дүүрэг рүү дайрч эхэлж байна.

Салман.jpg

2017-06-23 13:24
[starbox] –Эцэг нь хаан ширээнд заларсан мөчөөс эхлэн Мухаммед бин Салман хунтайжийн нэр хүнд огцом дээшилж, өдгөө хаан ширээ залгамжлах хэмжээнд хүрчээ– Мухаммед бин Салман том, асар том засаглалыг гартаа авч байна. Өдгөө түүний бүх өрсөлдөгч түүнд байраа тавьж өгөхөөс ч аргагүй болжээ. Тэгвэл Саудын Арабын хаан ширээг өв залгамжлагч энэ эрийн тухай мэдвэл зохих […]

АНУ.jpg

2017-06-23 12:33
Пентагон Афганы цэргүүдэд ойд нуугдахад нь зориулагдсан дүрэмт хувцсанд 94 сая ам.доллар зарцуулжээ. Гэтэл Афганистаны нийт газар нутгийн ердөө хоёрхон хувийг ой эзэлдэг юм. Тэгэхээр Пентагоны өндөр албан тушаалтнууд Афганистаны цаг уурын бодит нөхцөлийг бодолцолгүйгээр дүрэмт хувцас сонгосон бололтой. АНУ-ын арми үргүй зардал гаргадаг гэж нэг бус удаа шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Гэвч Америкийн цэргийнхэн […]

Трамп-4.jpg

2017-06-23 10:55
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үеэс эхлэн авсан БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгалаа. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр хоригийн хүчинтэй хугацаа зургаадугаар сарын 26-нд дууссан ч засаг захиргаанаас Солонгосын хойгт цөмийн материалыг тараах эрсдэл, Америкийн зэвсэг хүчний эсрэг Пхеньяны бодлого, үйлдэл хэвээр байгаа тул сунгах шийдвэр гаргасан гэнэ.

Казахстан.jpg

2017-06-22 17:41
Казахстаны Ерөнхий сайд Бакытжан Сагинтаев Астанагийн олон улсын нисэх онгоцны буудлыг тус улсын төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын нэрэмжит болгох тогтоолд гарын үсэг зурлаа. “Астанагийн олон улсын нисэх онгоцны буудлыг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудал болгон өөрчиллөө” хэмээн “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Гуатимала.jpg

2017-06-22 17:35
Гватемалд хүчтэй аадар борооны уршгаар хоёр байшин, нэг жижиг автобус, ачааны машин урсчээ. Үүний улмаас 11 хүн амиа алдсан байна. Тэдний гурав нь хүүхэд аж. Хохирогчдын олонх нь автобусны зорчигч байсан. Түүнчлэн дөрвөн хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Тус улсад аадар бороо орсноос хөрсний гулгалт үүсэх магадлал өндөр байна. Тиймээс нуралт үүсэх магадлалтай хэсгээс хүмүүсийг […]

Филиппин.jpg

2017-06-22 12:41
“Исламын улс” бүлэглэлтэй холбоотой дайчид Филиппиний өмнөд хэсэгт орших нэгэн дунд сургууль руу зэвсэгт халдлага үйлджээ. Одоогийн байдлаар халдлагад хэчнээн хүн өртсөн, хэд нь барьцаалагдсан тухай мэдээлэл алга байна. Филиппинд өмнө исламист дайчидтай хийсэн тулааны үеэр тэнгисийн явган цэргийн 13 хүн өртсөн билээ.