Пакистанд шатахуун зөөвөрлөсөн автомашин дэлбэрч 150 хүн амиа алджээ

2017-06-26 16:331min0
Пакистан

Пакистаны зүүн хэсэгт бензин зөөвөрлөж явсан автомашин  осолдож, асгарсан шатахууныг савлахаар олон хүн цуглажээ. Цагдаа нар тэднийг тээврийн хэрэгслээс холдохыг сэрэмжлүүлсэн  ч уг шаардлагыг  үл тоосон байна.

Өнгөрсөн ням гаригт болсон  энэ ослоор унтраалгүй хаясан тамхинаас болж автомашин гэнэт дэлбэрч 150 хүн амиа алдсан харамсалтай  хэрэг гарчээ. Богино хугацаанд гарсан их хэмжээний түймэр нь өргөн цар хүрээг хамарсан тул 73 мотоцикль, дөрвөн ачааны автомашин, зургаан суудлын машин шатаж 100 гаруй хүн шархадсан аж.

Пакистанд авто машинууд нь техникийн аюулгүй байдлыг хангадаггүй, жолооч нар замын хөдөлгөөний дүрэм баримталдаггүйгээс болж авто замын осол  байнга гардаг гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй