Энэ сарын 24-25-д шилжих шөнийн 04.00 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн Шуурхай албанд хүний эрх чөлөөнд халдсан хэрэг гарлаа гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн мөрөөр шалгахад Булган сумын нутагт байрлах “Дэрэн” хүнсний дэлгүүрийн ойролцоо гэртээ амарч байсан Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, тус намын сонгуулийн менежер О.Амартүвшин нарыг иргэн Н.Түвшинбаяр согтуугаар зодож танхайрсан байна. Н.Түвшинбаяр нь монголчуудын хүндэлдэг Олимпийн аварга маань байсан гэнэ. Хэргийг шуурхай албаныхан материалжуулан шалгаж байгаа юм байна.
Булганыхныг анхдагч гэдэг. Үнэхээр ч анхдагч гэдгийг нотлов уу гэмээр Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны зодооны хэргийн дуулианыг Олимпийн алтан медальтан эхлүүлэв. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын генсек Д.Амарбаясгалан мэдээлэл хийж “Нэг жүдочин очоод цохчихоод МАН-ынхан зодчихлоо гэх вий” хэмээн үг унагааж, үүнийхээ төлөө жүдочдоос уучлал гуйгаад авсан. Энэ удаа харин Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүнд гар хүрчихдэг гэдгээ нотлоод авчээ.
Сонгуулийн санал хураалтын өдөр олонд ил болж байгаа мэдээлэлд итгэх хэцүү. Гэвч цагдаагийн эх сурвалж хэрэг явдал үнэн гэдгийг өчсөн байна. Харин Н.Түвшинбаярын фенүүд “Ингэтлээ улстөржиж, улайрдаг бөхийг анх удаа харлаа. Одооны залуус ганц цохих пян даахгүй гоншгонодог болж. Хөвсгөр эрчүүдийн жишээ” гэх мэт үгийг дайцгааж байна.
Эх сурвалж: http://shuum.mn/news/newsid/29923/catid/18
10 comments
эхнэрээ байнга нүддэг юм чинь өөр хүн зодох бол энгийн байх өө
Argagui dee tsadaj hanchaad ingej zodoon hj bga ym blgui dee
худлаа гэсээн
Худлаа байхаа
Yuch medehgvi um baij hudlaa shaagaad shaagaad bhiin
hiimortoi hunees adis hurtdeg aztai hog ve
hiimortoi hunees adis hurtdeg aztai hog ve
Юу гэж ‘тиймээ хүн зодцон’ гэхэв дээ. Тэр тусмаа сонгуулийн өдөр нэр дэвшигчээс ийм асуулт асууж л байдаг хогийн юм. Зодчоод ‘дуугай бай, мөнгө өгнө’ гээд л асуудлыг шийднэ биз дээ. ккк
Bolhgui bolhoor n bartsadiig n gargasan bailgui dee.odoo alzahgui bhoo
Түвшинбаяр аварга улс төр биш жудогоо хөөгөөд явсан бол эр хүн байлаа.тэгээд орон нутаг болон аймгийнхаа спортын сургуулийг хөгжүүлмээр юм