oros-01.jpg

2017-06-22 12:08
Балтийн тэнгисийн дээгүүр нисч явсан Оросын БХЯ-ны сайд Сергей Шойгугийн сууж явсан онгоцонд НАТО-гийн гишүүн орнуудын сөнөөгч  F-16 онгоц ойртохоор оролдсон байна. Үүнийг Батлан хамгаалахын сайдын онгоцыг дагалдан нисч байсан онгоцны нэг нь цаг алдалгүй мэдэж, нисгэгч нь түүнд ойртон зэвсэгээ зааж дохио өгсний дөрөө F-16 холджээ. Сайд Шойгу барууны стратегийн чиглэлийн  аюулгүй байдлын асуудлаар […]

Innovation.jpg

2017-06-22 11:53
Жил тутам гаргадаг Global Innovation Index чансааны жагсаалтад энэ удаа 127 орон бичигдсэн бол Монгол Улс 52-д жагсчээ. Чансааны жагсаалтыг Швейцари долоо дахь жилдээ  тэргүүлж байна. Хоёрдугаарт Швед, гуравт Нидерланд  багтлаа. Топ-10-т АНУ, Их Британи, Дани, Сингапур, Финлянд, Герман, Ирланд нэрлэгдсэн байна. ОХУ өнгөрсөн онд чансааны 147 байсан бол энэ онд хоёр шатаар урагшилжээ. Жагсаалтад Оросоос […]

Отто.jpg

2017-06-22 11:52
Хойд Солонгосын шоронд хоригдож байгаад эх орондоо ухаангүй хүргэгдэн ирээд нас барсан Америкийн оюутан Отто Вормбирийн гэр бүлийнхэн талийгаачийн цогцсонд задлан шинжилгээ хийлгэхгүй гэжээ. Отто Вормбир зургаадугаар сарын 19-нд Цинциннатигийн эмнэлэгт өөд болсон юм. Түүний биед гадаад үзлэг хийсэн бөгөөд одоогийн байдлаар үхлийн шалтгааныг нь тогтоосон ямар ч дүгнэлт байхгүй гэнэ.

oros.jpg

2017-06-22 11:37
АНУ-ын Сангийн яам Оросын компани, хувь хүний эсрэг авсан хоригийн жагсаалтаа өргөжүүллээ. Шинэ хязгаарлалтад Орос ба Донбассын 19 байгууллага, 19  хувь хүн хамрагджээ. Энэхүү жагсаалтад Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны  орлогч сайд Сергей Назаров багтсан байна. онбассын  хэлмэгдсэн нутаг дэвсгэрт  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх комиссын  дарга Назаров Донецк, Луганскт санхүү, техникийн дэмжлэг үзүүлсэн тул хоригт оржээ. […]

anu-3.jpg

2017-06-22 11:15
Вильнюсын төвд орших Литва улсын Дотоод хэргийн яамны барилга руу АНУ-ын цэрэг “морь харжээ”. Уг хэрэг энэ сарын 20-ны шөнө гарсан байна. “Balt news”-ийн мэдээлснээр цагдаа нар цэргийг саатуулж, зөрчлийн тухай товч лекц уншсан гэнэ. Үүний дараа америк цэрэгт 15 еврогийн торгууль тавиад сулласан байна.

Chief-Jae-In.jpg

2017-06-22 11:08
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ оны сүүлч гэхэд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзана гэж найдаж байна. Тэрбээр тохиромжтой нөхцөл байдал үүссэн үед Ким Чен Унтай удахгүй уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа тухай CBS мэдээлжээ. Үүнээс өмнөхөн Мүн Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг “маш аюултай хүн” хэмээсэн билээ.

Brussels.jpg

2017-06-22 11:01
Бельгийн нийслэл Брюссель хотын Төв вокзал дээр эргүүл хийж байсан цэргийнхэн алан хядагчийн бүс зүүсэн нэгэн байхыг хараад түүн рүү шууд бууджээ. Тэд багахан дэлбэрэлт болсны дараахан түүн рүү гал нээсэн байна. Азаар энэ үеэр хүн өртөөгүй аж. Сүүлд Бельгийн прокурорын газрын төлөөлөгч алан хядагчийн бүстэй эрийг нас барсан гэж мэдэгджээ. Бельгийн Холбооны прокурорын газраас […]

diana.jpg

2017-06-22 10:51
[starbox] -Дина гүнж: Би дөрвөн сартай жирэмсэн байхдаа амиа хорлохыг оролдсон- Энэ явдал өчигдөрхөн мэт санагдаж байвч хэдийнэ 20 жил болжээ. Папарацциас зугтах гэж байдгаараа хурдалсан хар өнгийн “Мерседес” машин Парисын гүүрэн доогуурх туннельд осолдож, дурлалт хос хамгийн нандин үгээ ч хэлж амжилгүй нас барсан түүх. Британийн гүнж Диана, Египетийн баян эр Доди аль-Файедын амрагийн […]

eruul-mend.jpg

2017-06-22 10:42
-Холестерины түвшнийг бууруулагч шинэ вакциныг хүн дээр турших ажил эхэлжээ. Үүнээс өмнө уг вакциныг оготно дээр туршиж үзэхэд эерэг үр дүн ажиглагдсан байна- Венийн анагаах ухааны их сургуулийн судлаачид шинэ төрлийн эмчилгээний аюулгүй байдлыг сайн дурын 72 хүнд туршиж ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү вакцин нь судасны ханан дахь холестерины товруунуудыг арилгах зорилготой аж. Уг вакцин нь […]

Colombian-1.jpg

2017-06-21 09:07
Колумбын зүүн хойд хэсэгт “Үндэсний чөлөөлөх арми” байгууллагын гишүүд Голландын хоёр сэтгүүлчийг хулгайлжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр сэтгүүлч Дерк Йоханнес Болти, оператор Еуженио Эрнест Мари нарыг хулгайлсан байна.