Өмнөд Африкт Зүүн Кап мужийн Леди Фрерэ тосгонд хониноос хүн дүрстэй амьгүй хурга төржээ. Энэ явдал оршин суугчдыг сандаргаж тамын амьтан хэмээн үзэж байгаа аж.
Мэргэжилтнүүд тус хачирхалтай амьтныг судлан шинжлэхээр тосгонд очсон байна. Биологчдын хэлсэнээр хүн, хонины хромсомын тоо адилхан ч хүнээс хонь хээлтэх боломжгүй гэнэ. Амьгүй төрсөн хургыг хүн биш гэж үзэж байгаа юм байна.