Америкийн “Wall Street Journal” сонин гадаад бодлогоор мэргэшсэн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болох Жей Соломоныг сэтгүүлчийн её зүйг зөрчиж, Иран гаралтай бизнесмэний байгуулсан, зэвсгийн худалдаа эрхэлж байсан компанийн нэрийн өмнөөс худалдааны гэрээнд оролцсон хэргээр ажлаас нь халлаа.
“АР” агентлагийн мэдээлснээр Соломон нислэгийн компанийн магнат, зэвсгийн худалдаа эрхэлж, энэ чиглэлийн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг Фархад Азимын байгуулсан “Denx” компанийн бизнес үйл ажиллагаанд оролцсон гэж үзжээ. Азим түүнд үйлчилгээний зуучийн хөлсөнд ашгийн 10 хувийг санал болгон ажиллаж байсан аж.