Гватемалд хүчтэй аадар борооны уршгаар хоёр байшин, нэг жижиг автобус, ачааны машин урсчээ. Үүний улмаас 11 хүн амиа алдсан байна. Тэдний гурав нь хүүхэд аж. Хохирогчдын олонх нь автобусны зорчигч байсан. Түүнчлэн дөрвөн хүн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ.
Тус улсад аадар бороо орсноос хөрсний гулгалт үүсэх магадлал өндөр байна. Тиймээс нуралт үүсэх магадлалтай хэсгээс хүмүүсийг яаралтай шилжүүлж байна.