Хажуугийн ой дуусахад хааны ноёрхол төгсөнө

НҮБ-ын Дэлхийн соёлын өвийн жагсаалтанд багтсан Европын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг Санкт-Петербургын тухай цөөн мөр өгүүлье. Энэ бол  шинэ Орос орныг хүсч байсан агуу Петр хааны мөрөөдлийн биелэл билээ. Оросын бусад хотуудаас ялгаатай нь төлөвлөлт хийж баригдсан учраас гудамжууд нь шулуун, тодорхой. 1712-1918 оны хооронд Хаант улсын нийслэл байсан. Тухайн цаг үеийнхээ хамгийн нэртэй уран барилгачид энэ хотыг босгосон. Энэ хотын сүм хийд ба ордонууд Евродын хамгийн алдартай уран барилгуудтай өрсөлдөнө. Олон тооны устай суваг шуудуу нь онцгой нүд булаах ба энд болдог Цагаан шөнө үнэхээр сэтгэл хөвсөлзүүлдэг.

Екатерина II хатан уран зургийн цуглуулга ба Оросын номын санд зориулан 1964 оноос Эрмитажийн барилыг босгож эхэлжээ. Эрмитажийн сүүлийн жигүүрүүдийг босгож дуусахад 1852 он болсон байв. Анх эндхийн уран зураг ба уран барилгын зөвхөн Хатан хаан болоод түүний зочид үздэг байжээ. Харин  XIX зуунаас үзэгчдэд үүд хаалгаа нээсэн байна. Октябрийн хувьсгалаас хойш Өвлийн ордон ч бас музей болжээ. Эндхийн бүх уран зургууд жинхэнэ эхээрээ байдаг.

Хот 300 жилийн хугацаандаа нэрээ хэд хэд сольжээ. Санкт-Петербург, Петроград, Ленинград нэртэй байгаад эргээд Санкт-Петербург нэртэй болсон. Оросын ирээдүйн эзэн хаан Агуу Перт 1703 оны тавдугаар сарын 16-нд Нева мөрний хөндий дэх Туулайн арал дээр улсын хойд хилийг хамгаалах зорилготой цайзны шав тавьснаар энэ хотын түүх эхэлжээ. Энэ цайзын эсрэг талд Санкт-Петербург худалдааны боомт анх бий болсон түүхтэй.

Тус хотын гол талбай нь Ордны талбай юм. Хамгийн том барилга Оросын хаадын өргөө болсон Өвлийн ордон билээ. Анх баригдсан цагаасаа хойш бараг өөрчлөгдөөгүй. Исаакиевын сүм 100 метр өндөртэй бөгөөд өндөр хүрд, арван тонн жинтэй төмөр хаалга ба нүсэр багануудаараа сүрдэм харагддаг. Ийм хүнд багануудыг (114 тонн) анх удаа 40 метр өндөр босгожээ.

Сенатын талбай шууд Нева мөрөнтэй залгана. Энд Агуу Петр хааны хөшөө байдаг. Хөшөөний суурийг “Аянга чулуу” хэмээх цул хадаар сийлж хийсэн. Домгоор дүүрэн Санкт-Петербург хотын өчүүхэн хэсгийг үзэхэд ч асар их цаг зарцуулахад хүргэнэ.

Санкт-Петербургийн Танхимт гол сүм болох Исаакиевын сүм нь хамгийн урт удаан баригдсан сүм юм. Петр I хаан 1710 онд модон сүм барьж эхэлжээ. Дараа нь чулуун болгосон ба барьж дуусаагүй байтал хөрсний суулт өгсөн учраас 1750 онд буцааж нураав.

1968 онд Агуу Екатерина хаан одоогийн байгаа газарт нь сүмийг дахин босгох тушаал буулгажээ. Дараа нь Павел I хааны тушаалаар сүмийг гантигаар барихыг зогсоож тоосгоор барьж эхэлжээ. 1818 онд Александр I хаан тоосгон барилгыг нурааж шинэ сүмийн суурь тавив. Сүмийг 40 жил барьжээ.

Тэр үед нэгэн мэргэч тус сүмийн уран барилгач Монферраныг сүмээ барьж дуусангуутаа үхнэ гэж хэлсэн байна. Үнэхээр уран барилгач сүмээ барьж дуусаад нэг сарын дараа өөд болжээ. Мөн тааварч хажуугийн ой дуусахад хааны ноёрхол төгсөнө гэж хэлжээ. Сүм байнга засвартай байдаг байсан ба үүнийг дэргэдэх ой модыг огтолж зөөн засварладаг байв. 1916 оны аравдугаар сард ойн сүүлчийн модыг огтолсон ба нэг жилийн дараа хувьсгал гарч хааны гэх бүл сүйрчээ.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн