“Ухаалаг” хүүхэлдэй хүүхдийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг болжээ

2017-06-25 13:431min0
huuheldei

Хүүхдийн тоглоомын хөгжил нь хамгийн энгийн тоглоомыг хүртэл хиймэл ой ухаантай болгоход хүргэж байна. Испанийн Ла-Манчи хотын Кастилийн их сургуулийн мэргэжилтнүүд ердийн тоглоомоос ялгагдаад байхааргүй ер бусын хүүхэлдэйг танилцууллаа. Хүүхэлдэй доторх микрокомпьютер нь хиймэл ой ухааныг гарган хүний сэтгэлийн хөдлөлийг тайлан тогтоож, түүнд хариулдаг “удистай” юм байна.

Ийм тоглоомууд хүүхдийг орчиндоо амархан дасахад хүргэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг бичиж, тайладаг хиймэл ой ухаантай хүүхэлдэйг цаашид хөгжүүлж, хүүхдийн сэтгэлд нийцтэй өнгөөр түүнтэй тоглодог болох гэнэ. Одоо ийм тоглоомыг мэдээллийг сүлжээнээс хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудлыг судлах ажил үлдэж байгаа гэнэ. Зохион бүтээгчид нь ийм төхөөрөмж хакеруудад жинхэнэ олз болно гэж болгоомжилж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй