Олег-Яковлев.jpg

2017-06-30 09:31
Монголчууд бидний сайн мэдэх Оросын алдарт “Иванушки International” хамтлагийн дуучин, 47 настай Олег Яковлев өчигдөр таалал төгслөө. Тэрээр элэгний хатууралтай байсан бөгөөд хоёр уушгиндаа битүү хатгалгаа авч хүндрэн хэд хоног ухаангүй байсаар өөд болжээ. Олег Яковлев 1969 онд Монголд төрсөн аж.

BNP-Paribas-bank.jpg

2017-06-30 09:28
Дэлхий дахинаа нэр хүндтэй “BNP Paribas” банкийг 1994 онд Руандад болсон геноцидод хамааралтай гэж буруутгажээ. Энэ асуудлаар “Sherpa”, “Collectif des parties civiles pour le Rwanda”, “Ibuka France” зэрэг хүний эрхийг хамгаалах гурван байгууллага давж заалдсан байна. Тэд тус банкийг “геноцидод хамтран оролцсон, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, цэргийн гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгасан байна. […]

anu-5.jpg

2017-06-30 09:23
Вашингтонд эргэлзэх юмгүй уур амьсгал ширүүхэн байгаа бололтой. Тийм ч учраас Ерөнхийлөгч Дональд Трампын багийнхан дотроо хамгийн тайван гэгддэг хүн ч уур цухлаа барьж дийлэхгүй байна. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Цагаан ордонд хэрүүл шуугиан тарьсан сурагтай. Уг нь тэр Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгсэд дотроо хамгийн тайван хүн гэдгээрээ […]

9898.jpg

2017-06-29 16:42
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад шинэ аюул заналхийлэл учирвал Сирийн хойд хэсэгт цэргийн шинэ ажиллагаа явуулахад бэлэн гэжээ. Эрдоган “Сирид өдгөө таагүй үйл явц өрнөж байна. Хэрвээ энэ нь манай хилд аюул заналхийлэл учруулах юм бол бид “Евфратын хаалт” шиг хариу барих болно” гэж мэдэгдсэн байна. Турк улс өнгөрсөн оны наймдугаар сард Сирид […]

Верус.jpg

2017-06-29 16:36
Petya хэмээх мөнгө угаагч компьютерийн вирус Европ даяар хэрэн хэсүүчилж байна. Уг вируст Белорусс, Польш, Герман, Итали, Испани, Их Британи, Дани, Нидерланд болон Европын бусад орон өртжээ. Компаниудын цахим системийн ажиллагаанд халддаг уг вирус нь зарчмын хувьд WannaCry-тай төстэй аж. Вирус нь үйлдлийн системийн ачаалахыг зогсоож, 300 ам.доллараар худалдаж авах санал тавьдаг гэнэ.    

филифин.jpg

2017-06-29 16:28
Төрийн дууллаа итгэл үнэмшилтэйхэн дуулж чадаагүй Филиппиний иргэдийг торгож болзошгүй байна. Төлөөлөгчдийн танхимаас дэмжсэн шинэ хуулийн төсөлд Үндэсний төрийн дууллаа хүн бүр хичээнгүйлэн дуулахыг заажээ. Эсрэг тохиолдолд буруутай этгээдийг 2000 хүртэлх ам.доллараар торгох юм байна. Иргэд зогсож байгаад, эв найртайгаар нүүрээ төрийн далбаа руугаа харуулаад дуулах аж. Харин шашнны итгэл үнэмшлээс болоод дуу дуулж чадахгүй […]

Ukraine.jpg

2017-06-29 12:11
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын тэргүүн асан Пол Манафорт Украины Бүсүүдийн намаас 17.1 сая ам.доллар авснаа хүлээн зөвшөөрчээ. “The Washington Post” сонины мэдээлснээр Манафортын фирм Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийн фракцид зөвлөх үйлчилгээ үзүүлснээсээ болоод АНУ-ын Хууль зүйн яаманд гадаадын фирм гэж бүртгүүлэхээс өөр аргагүй болжээ. Манафортын компани 2012-2014 онд Бүсүүдийн намын сонгуулийн мөрийн […]

Тоорой.jpg

2017-06-29 12:10
БНХАУ-ын нэгэн фермерт хоёр толгой, дөрвөн нүдтэй мутант тоорой мэндэлсэн байна. Энэ амьтан бусад тооройны адил хэвийн өсөж байгаа ч одоогоор яг аль амаа ашиглаж хоолоо идэж байгааг нь тогтоож чадаагүй гэнэ. Мутант амьтадын хувьд ихэвчлэн амьгүй төрдөг буюу амьдарсан ч хэр удаан наслах нь эргэлзээтэй байдаг аж. Гэсэн ч фермийн эзэн хоёр толгойтой төрсөн […]

ПАк.jpg

2017-06-29 10:56
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхээр завдсан хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд цаазын ял онооно гэж Пхьньяан мэдэгдлээ. Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчилж буй энэ үед Хойд Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Пакийг шилжүүлэн өгөхийг Өмнөд Солонгосоос шаардаж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.  Тус улс хоёр […]