Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг судалдаг Америкийн J.D. Power and Associates компани хамгийн найдвартай болон хамгийн чанаргүй авто үйлдвэрлэгчдийн жил тутмын чансааг гаргажээ.
Агентлагийн чансаа шинэ машинтай болсон 80000 хүний санал асуулгаар гаргажээ. Автомашин ашиглагдсан эхний 90 хоногийн дотор үүссэн бүх асуудлыг машины марк бүрээр жагсаажээ. Асуудал нь бага байх тусам машин үйлдвэрлэгчдийн чансаа дээшилсэн байна. Хамгийн найдвартай машины чансааг Kia загварууд хоёр дахь жилдээ дараалан тэргүүлэв. Хамгийн найдвартай арван машины тоонд Ford, онцгойруулсан модель Chrysler пикап Ram, BMW, Chevrolet, Hyundai, Lincoln, Nissan (100) маркууд багтлаа.
Харин Өмнөд Солонгосын борлуулсан 100 машин тутамд дундажаар 72 гэмтэл бүртгэгджээ. Энэ жагсаалтын хоёр болог гуравдугаар байрыг Hyundai компанийн Genesis 77, Porsche машин 78 гэмтэлтэйгээр эзлэв. Саяханаас “хэрэггүй” автомашин гэсэн чансааг гаргах болсон бөгөөд үүнд BMW 3-Series (эзэмшигчдийнх нь 8 хувь нь татгалзсан) тэргүүлжээ. “Мөнгөн медаль” нь BMW 5-Series загварт ноогдсон байна. Гуравт Mercedes-Benz C-Class загвар орсон ба түүнийг эзэмшигч эздийнх нь 6.1 хувь нь голжээ.
Genesis
Porsche
Бүгд л эвдэрдэг
Кia, Porsche, Jaguar, Lexus, Hyundai, Toyota машинууд эхний гурван сарын ашиглалтдаа хамгийн найдвэртай гэж 86 мянган жолооч дүгнэсэн байв. Тэдний үнэлгээгээр Mazda, Mitsubishi, Jeep, Fiat загварууд найдваргүй болж таарлаа. J.D. Power агентлагийн судлаачид уг судалгааг шинээр машин аваад гурван сар болж байгаа хүмүүсийн дунд хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд явуулж жижигхэн гэмтлээс эхлээд тооцоолжээ.
Зуун машинд гарсан дундаж эвдрэл 116 гэсэн тоо гарсан байв. Дөрвөн жилийн өмнө ийм үзүүлэлт нь 113 тохиолдол байлаа. J.D. Power тайлбарласнаар, технологийн хөгжил, Bluetooth-холболт зэрэг эвдрэлийн тоог нэмэгдүүлжээ. Жолооч нар өөрсдөө халаах ба салхивчийн төхөөрөмжид гол гэмтлүүд байгаа гэв. Мөн хөдөлгүүрийн болон хурдны хайрцгийн ажилгаанд доголдол их байв.
Маркаараа шилдэгүүд
Киа хоёр дахь жилдээ дараалан тэргүүлснийг дээр хэлсэн. Мөн шилдгүүдэд зуун машинд 74 гэмтэлтэй Volkswagen AG концерны Porsche, Jaguar (87 гэмтэл), Lexus (92 гэмтэл), Hyundai (94), Toyota (105), Chevrolet (106), BMW баHonda (108), Lincoln (109), Audi ба Chrysler (111). Дээд ангиллын сегментын Mercedes-Benz 115 оноотой байна. Америк Ford 116 торгуулийн оноотой.
В числе аутсайдеров оказались автомобили Mazda (139 баллов), Mitsubishi (145), Jeep (146).
Харин хамгийн их эвдрэл 163 гэсэн тоо Fiat компанийнх байлаа. 100 машин тутамд 143 ба 134 эвдрэлтэй Jaguar, Volvo компаниуд жагсаалтын доод талд бичигджээ. Өнгөрсөн оны ийм жагсаалтад Volvo, Fiat, Smart (эвдрэл нь 152, 174, 216) компаниуд нэрлэгдэж байлаа.
Төрөлдөө тэргүүлэгч топ-З
Бага ангиллын сайн машинаар төсвийн гэгдэх Hyundai Accent бусдаасаа бага эвдрэлтэй гэж тэргүүн болов. Хоёр ба гуравт нь Mazda 2, Kia Rio байна. Багтаамж сайтай седан ангилалд Hyundai Elantra, Toyota Corolla, Honda Civic гэсэн ази машинууд тэргүүлэв. Дунд хэмжээний машинуудаас найдвартайд Chevrolet Malibu, Hyundai Sonata, Toyota Camry дээд хэсэгт бичигдсэн бол дээд ангиллын дунд хэмжээний машинуудын лидер нь Hyundai Genesis, Lincoln MKS, BMW 6 Series, Lexus GS, Mercedes-Benz CLS-Class машинууд байлаа.
Хамгийн найдвартай дунд хэмжээний спортын төрөлд шилдгээр Porsche 911, Jaguar F-Type нэрлэгдэв. Авсаархан кроссовер төрөлд KIA Sportage, Nissan Juke мөн микровэнүүдээс Mazda5, Kia Soul, Ford C-Max тэргүүлжээ. Хамгийн гол үзүүлэлт бол шинэ машинууд жил ашиглагдсаны дараа ямар байх вэ гэдэг асуултын хариулт юм. Үүнийг огт өөр судалгаа харуулна.
Hyundai Accent
Mazda 2
Kia Rio
Бэлтгэсэн М.ЭРДЭС
1 comment
Utgagvi yum oruulaxaa boli