Калифорнийн Петалума хотын Сонома-Марины яармаг дээр Дэлхийн хамгийн муухай нохойг шалгаруулах уралдаан 29 дэх жилдээ болж өнгөрлөө. Энэ уралдаанд “Марта” нэртэй Неополитийн үүлдрийн мастиф түрүүлэв. Улаан нүдтэй нохой толгойноосоо хөлөө хүртэл арьсны нугалаагаар бүрхэгдсэн байв. Тэгээд л дэлхийн хамгийн “царай муутай” нохой болжээ.
Энэ цолын төлөө 12 нохой өрсөлдсөн байна. Тэдний дунд солир, доголон элдэв янзын л ноход байлаа. Гэсэн ч мастиф тэднээс “нугалаагаараа” ялгаран тэргүүлсэн байна. Бас нүдний өнгө нь нөлөөлсөн гэнэ. Ялагч 57 кг жинтэй. Ихэнх цагийг чанга хурхиран, аймшгийн дуу гаргаж өнгөрөөдөг гэнэ. Малын эмч үзээд түүний гадаад төрхөд нь хатуу ширүүн харилцаа нөлөөлөөгүй ерөөсөө л ийм нохой гэжээ. Уралдааны дараа “Марта”-г Нью-Йоркт авчирч сэтгүүлчидтэй “уулзуулах”-ын тулд 1500 ам.доллараар урамшуулсан гэнэ.
М.ЭРДЭС