Энэтхэгийн засгийн газрын сайд гудамжинд “морь харж” байгаад баригдав

2017-06-30 15:421min0
Ерөнхий сайд

Энэтхэгийн хөдөө аж ахуйн сайд Радха Мохан Сингх  олон нийтийн газарт “Морь харж” байгаад хэвлэлийн дуранд өртжээ.

Сайдын эвгүй зургийг сөрөг хүчний намынхан сошиал сүлжээнд тарааж, ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцлээ хэмээн шүүмжилсэн байна.

Ерөнхий сайд Нарендра Моди 2014 онд Энэтхэгийн гудамж, талбайг цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлж, нийт 12 сая нийтийн жорлонг хөдөө орон нутаг даяар байгуулах ажил эхлүүлсэн аж.

 Харин эрх баригч Бхаратия Жаната сайд Радха Моханы дээрх үйлдлийг өмгөөлөн Таймс сонинд ярихдаа “Сайдын хийсэн үйлдэлд ямар ч буруу байхгүй. Хэн ч биологийн шаардлагыг хориглож дийлэхгүй. Та ч гэсэн алсын замд ямар ч жорлон тааралдахгүй бол ингэнэ биз дээ?” гэж тайлбарласан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй