Авлигын хэргээр ял эдэлж байсан Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт цагаасаа эрт суллагдлаа. Тэрбээр 27 сар хорих ял эдлэх ёстой байсан ч 16.5 сар суужээ. Одоо тэрбээр ирэх оны тавдугаар сар хүртэл нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх, сард хоёр удаа цагдаагийн газарт бүртгүүлэх ёстой юм байна. 2006-2009 он хүртэл Израилийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр “Холиленд” цогцолборын барилгатай холбоотойгоор авлига авсан нь тогтоогдсон юм.