Йеменд холерын тахалд өртөж, амиа алдсан хүний тоо 1500-д хүрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дахь тус улсын төлөөлөгч Невио Загариа мэдэгджээ. Зургаадугаар сарын 30-ны байдлаар тус улсад 246 мянган хүн булчин задрах тахал тусчээ. Ирэх наймдугаар сарын сүүлч гэхэд энэ тоо 300 мянга болон нэмэгдэнэ гэж НҮБ-аас тооцоолжээ. Холер буюу булчин задрах тахал нь гүйлгэлтийн хурц хэлбэрийн өвчин бөгөөд эмчилгээ хийгээгүй тохиолдолд үхэлд ч хүргэдэг аюултай юм байна.

Э.ЗАЯА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн